Засвар үйлчилгээ

Манай компанийн мэргэшсэн дадлага туршлагатай инженер техникийн баг техникийн найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээг хангах үүднээс таны техникийн төлөө хэдийд ч, цаг агаарын ямар ч нөхцөлд ажиллахад бэлэн үргэлж бэлэн байдаг.

Засвар үйлчилгээ болон сургалт

Засвар үйлчилгээ

Манай компанийн мэргэшсэн дадлага туршлагатай инженер техникийн ажилчид танай уурхай болон өөрийн цеxдээ таны хүссэн хуваарийн дагуу засвар үйлчилгээг ханган ажиллахад бэлэн байна.

Хэрэглэгчийн хэрэгцээнд

Бид харилцагчийн хүсэлтээр техникийг задлах, шанага шүд, явах эд ангийг оношлох, засварлах, будах зэрэг олон төрлийн үйлчилгээг үзүүлдэг.

Сургалт

Таны техникийг үргэлж хамгийн өндөр бүтээмжтэй, хамгийн өндөр ажлын үзүүлэлттэй байлгахын тулд бид ерөнхий болон оператор механикийн сургалтуудыг тус тус явуулдаг.

МАРК гэрээ

МАРК гэрээ нь тохиролцсон нөхцлийн дагуу техникийг өндөр бүтээмжтэй, эвдрэл гэмтэл, сул зогсолтгүй байхаар төлөвлөн хийдэг гэрээ юм. Уг гэрээнд сэлбэг, засвар үйлчилгээ, ажиллах хүч зэрэг бүгд багтсан байдаг.

 

Засварын цех

Ямарваа экскаваторын ажлын үндсэн хэсэг нь ажлын цилиндрүүд байдаг билээ. Тэгвэл тухайн техникийн цилиндрүүд нь 8000- 10000 мот/цагийн хооронд үйлдвэрээс заагдсан хугацаа нормативийн хүрээнд зайлшгүй ээлж хийгдэх/ RESEAL/ шаардлагатай болдог. Тэгвэл манай хэлтэс энэ асуудлыг шийдвэрлэхээр засварын цех-дээ CYLINDER BENCH – задлах угсрах төхөөрөмжийг нэвтрүүлсэн. Ингэснээр  техникийн бүх төрлийн машинуудын ажлын цилиндрүүдийн ээлж хийгдэх ажлыг түргэн шуурхай хйиж гүйцэтгэнэ. 

Тээвэрлэлт болон угсралт

Манай байгууллага нь таны захиалсан техник болон сэлбэгийг гэрээнд заасан хугацааны дагуу түргэн шуурхай, найдвартай тээвэрлэж хүлээлгэн өгөхөөс гадна яаралтай захиалга болох сэлбэгийг DHL тээвэр зуучаар ажлын 3-4 хоногт багтаан нийлүүлдэг. Мөн манайх тээвэр зуучын МонСпед ХХК, МонЛожистик ХХК болон DHL зэрэг байгууллагуудаар төмөр зам, авто замаар болон агаараар тээвэрлүүлж байна. Манай мэргэшсэн механик, инженерийн баг тухайн техникийг заасан газарт очин угсарч захиалагчид хүлээлгэн өгдөг.

Service Department

+976-99039372

serviceclerk@zamineservices.com

Subscribed