Parallax effect

Бидний тухай

“ЗАМайн Сервисиз” ХХК нь “Марубени” Корпораци болон “Таван Богд” Группын хамтын хөрөнгө оруулалттай бөгөөд 2010 оны 3-р сард “Хитачи Констракшн Машинери” Kорпорацийн Монгол дахь албан ёсны дистрибьютер компани болон ажиллаж эхэлсэн.

Марубени корпораци нь дэлхийн хэмжээний томоохон хувийн компаниудын нэг бөгөөд уул уурхайн,эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалт, худалдааны чиглэлээр олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг. Харин Таван Богд групп нь 1995 онд байгуулагдсанаасаа хойш монголын тэргүүлэгч компаниудын нэг болсон бөгөөд одооогийн байдлаар 12 салбар компанитайгаар аялал жуучлал, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгө, банк гэх мэт олон салбарт үйл ажиллагаагаа явуулдаг.

Хитачи брэндийн хүнд машин механизм нь дэлхийн уул уурхайн салбарт япон чанар, техникийн баталгаат засвар үйлчилгээгээрээ танигдсан ба эдүгээ дэлхийн экскаваторын зах зээлийн тэргүүлэгч байранд, автосамосвалын зах зээлд нэгэнтээ хүчтэй өрсөлдөгч болж чадсан билээ.

Бид Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөх хүч болсон уул уурхайн салбарт та бүхэнтэй хамтран ажиллаж Хитачи брэндийн тоног төхөөрөмж болон сэлбэг хэрэгслийг зах зээлд нийлүүлж, гадаад дотоодын мэргэжилтэнгүүдээс бүрдсэн хамт олноор засвар үйлчилгээг цогц утгаар нь хүргэхэд ямагт бэлэн гэдгийг хэлэхэд таатай байна.

Эрхэмлэх Үнэт Зүйлс

Байгууллагын иргэн

  • Ажилтан байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ.
  • Ажилтан харилцан ашигтайгаар  хамтран ажиллана.
  • Ажилтан өөрөө өөрийгөө тасралтгүй хөгжүүлнэ.
  • Ажилтнууд дунд  ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг байна.
  • Ажилтан аливаа шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхана.

  • Манлайлал

    • Ажилтан үр дүнд хүрэх тэмүүлэлтэй байна.
    • Ажилтан зорилгоо маш тодорхой харж байна.
    • Ажилтан зарчимч төвтэй ажиллана.
    • Ажилтан бусдыг сэдэлжүүлэгч байна.
    • Ажилтан бүхнийг шинэ өнцөгөөс харна.

  • Мэргэжлийн бүтээлч хандлага
  •  
    • Ажилтан багаар хамтран ажиллана.
    • Ажилтан бүтээлч хандлагыг эрхэмлэнэ.
    • Ажилтан бусадтай нээлттэй, идэвхтэй харилцана.
    • Ажилтан ялах хүсэл эрмэлзэл төгс байна.
    • Ажилтан хувийн хариуцлагаа ухамсарлаж, амласандаа хүрдэг байна.

  • Нэгдмэл, шударга байдал
  •  
    • Ажилтан хууль ёсыг сахин дээдлэгч байна.
    • Ажилтан үнэнч, шударга байж, нийгэм, бусдын төлөө сэтгэлтэй байна.
    • Ажилтан бизнесийн ёс зүйг баримтална.

Бидний Эрхэм Зорилго, Алсын Хараа

Хөгжил дэвшилд хүргэх зургаан түлхүүр үг
-          Компанийн бүтээгдэхүүний талаар өргөн мэдлэгтэй байна
-          Дасан зохицох чадвартай байна
-          Ажилдаа мэргэшсэн байна
-          Чин сэтгэлийн харилцаатай байна
-          Ирээдүйг харсан сэтгэлгээтэй байна
-           Санаачлагатай байна

Алсын хараа

ЗАМайн Сервисиз ХХК-ийн ажилтнуудын сурч хөгжих орчинг бий болгох замаар дэлхийн жишигт нийцсэн чанартай үйлчилгээг хүргэж харилцагчдынхаа сэтгэл ханамжийг өндөрт байлгана.

Захирлын мэндчилгээ

Хүндэт Хамтран ажиллагсад болон Эрхэм Харилцагчиддаа,

 Бидний бүтээгдэхүүн болон үйлчилгээг хэрэглэж  буй харилцагчиддаа энэ завшааныг ашиглан бид талархалаа илэрхийлэхийг хүсч байна.

 ЗАМайн Сервисиз ХХК байгуулагдсан цагаас хойш харилцагчдынхаа амжилтанд хувь нэмрээ оруулж, үйлчилгээний чанарыг баталгаажуулах эрхэм зорилготойгоор дэлхийн жишигт нийцэх технологийг нэвтрүүлэн хөгжүүлэхийн тулд өөрсдийн хүчин чармайлтыг дайчлан ажилласаар ирсэн. Одоогоор бид Хитачи брэндийн тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нийлүүлэх болон борлуулалтын дараах үйлчилгээг үзүүлж, цар хүрээгээ өргөжүүлэн ажиллаж байна.

 Бизнест хязгаар байхгүй бөгөөд технологийн өөрчлөлтийн хурд урьд өмнөхөөсөө илүү хурдацтай болж буй энэ үед зөвхөн хамгийн сайн технологитой бизнес зах зээл дээр оршин тогтнох чадвартай байх болно.

 Бидний харилцагчиддаа баримтлах зорилго бол таны бизнест сайн сайхан, найдвартай маргаашийг бүтээхэд зориулж хамгийн сайн боломжит дэмжлэг туслалцааг үзүүлэх явдал юм.

 Хүндэтгэсэн,

ХИРОАКИ ТАКИЗАВА

Гүйцэтгэх захирал

Он цагийн хэлхээс

  • 2010 оны 3-р сар- "ЗАМайн Сервисиз" ХХК үүсгэн байгуулагдлаа

    ЗАМайн Сервисиз ХХК нь Марубени Корпораци болон Таван Богд Группын хамтын хөрөнгө оруулалттайгаар 2010 оны 3-р сард Хитачи Констракшн Машинери корпорацийн Монгол дахь албан ёсны дистрьбютер боллоо.

  • 2012 оны Шилдэг Ханган Нийлүүлэгч

    Дөрөв дахь удаагийн “MINING AWARDS-2012”  Уул уурхайн салбарын Шилдэг Ханган Нийлүүлэгчээр шалгарлаа.

  • ЗАМАЙН СЕРВИСИЗ ХХК ТОП-150 АЖ АХУЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА

    Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас жил бүр хамтран зохион байгуулдаг ТОП-150 аж ахуйн нэгжийг шалгаруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр болж ЗАМайн Сервисиз ХХК нь ТОП-150 аж ахуйн нэгээр шалгарлаа.  

Хамтрагч байгууллагууд

Subscribed