Parallax effect

Хүний нөөцийн бодлого

ЗАМайн Сервисиз ХХК-ийн нэрийн хуудас, ололт амжилтын түүх бол – манай АЖИЛТНУУД. Тиймээс ч амжилтын эх үндэс болсон чадварлаг ажилтнуудаа улам чадавхжуулах, сургаж хөгжүүлэх, зах зээлд өрсөлдөхүйц цалин урамшуулал, хөнгөлөлт хангамжийг олгох, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх замаар тогтвортой ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, улмаар салбартаа хүний нөөцийн чадавхиараа тэргүүлэгч байр суурийг бэхжүүлэхийн тулд  Хүний нөөцийн уян хатан, оновчтой бодлогыг хэрэгжүүлэхийг зорилго болгон ажиллаж байна.

Бид Монгол орны гол хөдөлгөгч хүч болсон уул уурхайн салбарт өндөр ур чадвартай баг хамт олныг бүрдүүлэх, салбартаа чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхийн зэрэгцээ нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулдаг, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага болох чиглэлийг удирдлага болгон ажиллаж байна.

Өөрийн мэдлэг чадвараа тасралтгүй хөгжүүлэн, шудрагаар үнэлүүлэх, үр дүнтэй, бүтээлчээр ажиллах, байгууллагын менежмент, соёлд суралцах, ур чадвар, туршлага бүхий боловсон хүчинд манай компани тогтвортой ажлын байр, ажлын таатай орчин, өсөж дэвших боломжийг олгохын зэрэгцээ Монгол улсын ирээдүй болсон залуус, оюутнууд, чадварлаг мэргэжилтнүүдэд манай компанийн үүд үргэлж нээллттэй.

ЗАМайн Сервисиз компанийн эрхэм зорилго, хэтийн зорилгыг биелүүлэх бизнесийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг төлөвлөх,  ажлын байрны шаардлагыг хангах горилогчийг сонгон шалгаруулах, түр болон үндсэн ажлын байранд хүний нөөцийг бүрдүүлэх, ажилтнуудынхаа мэдлэг ур чадварыг системтэйгээр хөгжүүлж, хөдөлмөрийн харилцаа, эрх зүйтэй холбоотой бүхий л харилцаа нөхцлийг хангаж, компанийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалт

ЗАМайн Сервисиз ХХК нь ажилтан сонгон шалгаруулахдаа шударга, ил тод, нээлттэй бодлого баримталдаг.

Ажилд сонгон шалгаруулах зарчим :

  • Ил тод, нээлттэй
  • Шударга өрсөлдөөнтэй
  • Ялгаварлан гадуурхах үзэлгүй
  • Бүх төрлийн эх үүсвэрээс
  • Өөрийгөө харуулах бодит боломж 

Шаардлагатай бичиг баримтууд :

  • Намтар
  • Цээж зураг 2 хувь
  • Үнэмлэхний хуулбар
  • Дипломын хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Шаардлагатай тохиолдолд бусад материал

Оюутны дадлага

ОЮУТНЫ ДАДЛАГА

ЗАМайн Сервисиз ХХК нь эрхэм оюутан таныг ирээдүйн чадварлаг мэргэжилтэн болоход тань мэргэжлийн туслалцаа үзүүлэх зорилгоор,

  • Компанид шаардлагатай мэргэжил, ажлын байр
  • Суралцаж буй мэргэжлийнхээ чиглэлээр цаашид өндөр үр дүнтэй, бүтээмжтэй ажиллаж чадах

Өөрийн сургуульдаа амжилттай суралцаж буй 3,4-р курсын оюутнуудыг танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх боломж олгож, чадварлаг төгсөж буй оюутнуудад ажлын байр санал болгоно.

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Бизнесийн удирдлага (Хүний нөөц, маркетинг,санхүү эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, ОУ-ын худалдаа)
  • Тоног төхөөрөмж, машин механизмын инженерийн чиглэлээр их дээд сургуульд суралцдаг
  • Дадлагажигч оюутан улсын их, дээд сургууль болон хувийн томоохон их дээд сургуулийн 3,4-р курст суралцаж буй оюутан байх.
  • Оюутны үнэлгээний голч дүн 3,0 буюу 85%-иас дээш байх

ДАДЛАГАЖИХ ХУГАЦАА

  • Компанийн боломжит хугацаанд дадлага хийлгэх ба энэ хугацаа нь  үйлдвэрүүд дээр дадлага хийх оюутнуудын  хувьд ихэвчлэн зуны сар буюу 5,6,7,8-р сарууд байна.
  • Бизнесийн удирдлагын  чиглэлээр дадлага хийх оюутнуудын  хувьд сургуулиас томилогдсон хугацаандаа  хүсэлт  гаргаж шийдвэрлүүлж болно.
  • Дадлага хийх хугацааг Захиргаа, Хүний нөөцийн хэлтсээс тогтооно.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Сургуулийн тодорхойлолт
  • Дадлага хийхийг хүсэгчийн анкет
  • Дадлагын томилолтын хуудас
  • Дадлагын удирдамж
  • Дадлагын төлөвлөгөө
  • Сургуулиас дадлагын удирдагчийг томилсон шийдвэр
Оюутны дадлага
Хүний нөөцийн хэлтэс

+976-99045802

hr@zamineservices.com

Subscribed