Том радиуст ажиллах

Урт сум, урт гар- том радиуст ажиллах боломж

  • Удирдахад хялбар

    Нарийн тооцоо судалгаан дээр үндэслэн урт сум болон гарын хөдөлгөөнийг хурдтай, оновчтой, хүчтэй байхаар тооцоолон гидро хуваарилах системийг сайжруулсан.

  • Бат бөх, хүчтэй

    Сум болон гарыг судалсны үр дүнд даралт хамгийн ихээр ирж буй хэсэгт нэмэлт бэхжүүлэлт (хавтан) хийж эдэлгээг удаан, ажиллагааг найдвартай болгосон.

  • Ямарч ажилд тохиромжтой 

    Овоолго засах, далангийн ажил, голын эрэг, сав газраар ажиллах гээд том радиуст холоос ажиллаж болох бүхийл ажилд онцгойлон зориулагдсан. Мөн хөнгөвтөр газар шорооны ажилд ч ашиглаж болно.

Цааш унших
Том радиуст ажиллах
Барилга байгууламж нураах

Барилга байгууламж нураах

Хитачи бол нураах салбарын техник үйлдвэрлэгчдийн тэргүүлэгч юм. Жил бүр 400-500 ширхэг нураах зориулалттай техних болон залгагдах нэмэлт төхөөрөмжийг дэлхий даяр борлуулагдаж байна.

Хитачигийн хувьд хамгийн олон нэр төрлийн техникүүд байдаг бөгөөд 150 тонноос 8 тонн хүртлэх жинтэй, 20 гариу загвар тус тус байдаг.
Эдгээрээс хамгийн өндөрт хүрдэг загвар нь Хитачи ЗетИкс1400К загвар бөгөөд суурин дээрээс үзүүр хүртэл 50 метр байдаг.

Нураах ажил нь хамгийн эрсдэл өндөртэй талбар юм. Иймд операторын аюулгүй байдал болон техникийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд кабины тусгай зориулалтын нүүрэн болон дээд талын хамгаалалт, явах эд анги хамгаалагч зэргийг шийдсэн. Япон улсын хувьд газар хөдлөлийн хамгийн идэвхтэй бүсэд байдаг бөгөөд бүх барилга байгууламж нь газар хөдлөлд маш тэсвэртэй байхаар баригддаг. Ийм барилгыг нураах зориулалттай техник нь дээд түвшний инженерчлэл шаарддаг. Тэгвэл Хитачигийн нураах зориулалттай техникүүд энэ шаардлагыг бүрэн хангадаг. Хүн амын төвлөрөл ихтэй, үргэлж байшин барилга барьж, буулгаж байдаг услаас гаралтай уг техникүүдэд технологийн дэвшил ба хамгийн өндөр үр ашиг гэсэн чанар шингэсэн байдаг.

Цааш унших

Хөрсний нягтралгүй газарт

Сул хөрсөн дээр ажиллахаар бүтээгдсэн тусгай зориулалтын уг техникийн явах эд анги нь буюу гинж нь өргөн хэмжээтэй, хөвөгч хэлбэрийн байдаг ба сум болон гар нь урт байдаг учир том радиуст олон төрлийн ажил гүйцэтгэх боломжтой. Сайтар тоноглогдсон, тухтай операторын кабин нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг.

Цааш унших
Хөрсний нягтралгүй газарт
Худалдаа, маркетингийн хэлтэс

99993404, 99993402

sales@zamineservices.com

Subscribed