СЭЛБЭГ

Уул уурхай, бүтээн байгуулалтын салбарт цаг хугацаа гэдэг бол хамгийн үнэт зүйл юм. Цаг хугацааг алдалгүй ажиллах нь бидний гол зорилго юм.

ЗАМайн Сервисез компани өөрийн борлуулсан тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг 100% хангах зорилгоор гаалийн баталгаат агуулах болон сэлбэгийн агуулахдаа бүхий л төрлийн сэлбэг хэрэгслэлийг үргэлжид бэлэн байлгаж цаг хугацаанд нь нийлүүлж, мэргэжлийн түвшинд найдвартай үйлчилгээ хийж өгдөг. Сэлбэгийн нөөцлөлт болон агуулахын үйл ажиллагааг боловсронгуй болгосноор бид таньд жилийн альч цагт хэвийн найдвартай ажиллагаатай техник, ашиглалтын хямд зардал, сэтгэл ханамжийг өндөр баталгааг өгөх боломжтой.

Сэлбэгийн Tөрлүүд

Бидний брендүүд

Oргинал сэлбэг

Та тоног төхөөрөмж худалдан авах гэж байгаа бол хамгийн түрүүнд түүний сэлбэгүүд цаг алдалгүй гар дээр тань ирдэг эсэхийг анхаарах нь зүйн ёсны хэрэг юм. Тэгвэл ЗАМайн Сервисез компани өөрийн борлуулсан тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг 100% хангах зорилгоор гаалийн баталгаат агуулах болон сэлбэгийн агуулахдаа үйлдвэрээс баталгаажсан Хитачигийн оргинал сэлбэг хэрэгслэлийг үргэлжид бэлэн байлгаж цаг хугацаанд нь нийлүүлж, мэргэжлийн түвшинд найдвартай үйлчилгээ хийж өгдөг.

Мэдээлэл авах
Oргинал сэлбэг
Donaldson шүүлтүүр

Donaldson шүүлтүүрЦааш унших

Доналдсон бренд нь дэлхий дахинд шүүлтүүр болон шүүлтүүрийн систем үйлдвэрлэлээрээ ямагт тэргүүлэгч байсаар ирсэн бөгөөд энгийн болон дизель хөдөлгүүрийн шүүр, газ болон даралтад хийн шүүр, цахилгаан үүсгэвэр, уул уурхай тоног төхөөрөмжийн шүүр зэргийг үйлдвэрлэдэг. ЗАМайн Сервисиз ХХК нь уг чанартай бүтээгдэхүүнийг таньд нийлүүлж байгаадаа баяртай байдаг

Мэдээлэл авах

ESCO газартай харьцах эд ангиЦааш унших

100 гаруй жилийн түүхтэй Эско корпораци нь (ESCO®) дэлхийн 23 оронд 90 гаруй үйлдвэртэй. Эско корпорацийн төв нь АНУ-н Орегон мужийн Портланд хотод байдаг. Уул уурхай, газрын тос болон хий, зам барилга, үйлдвэрлэлийн зэрэг олон салбарт бүтээгдэхүүнээ амжилттай нийлүүлдэг. Олон жилийн туршлага, судалгаан дээр тулгуурлан бүтээсэн, удаан эдэлгээтэй, аюулгүй байдал хангасан бүтээгдэхүүн нь олон улсын чанарын стандартыг хангаж дэлхий дахинд танигдсан. 

Мэдээлэл авах
ESCO газартай харьцах эд анги
JAWS уул уурхай

JAWS уул уурхайЦааш унших

Уул уурхайн салбарт бүхий л техник тоног төхөөрөмж тухайн ажлын хэмжээ, онцлогоос шалтгаалан нарийн тохирч уялдсан байдаг. Тэгвэл Жовс дэлхийн өнцөг булан бүрт тархсан хэрэглэгчиддээ ажлын онцлогт нь тохирсон найдвартай, удаан эдлэгээтэй, бодит хэмнэлтийг авчрах бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Та шанага болон бусад туслах төхөөрөмжүүдийг Жовс-р сольсноор бидний бүтээгдэхүүний чанарыг мэдрэх болно.

Мэдээлэл авах
 

Сэргээн засварласан эд анги

Бид тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн стандартыг хангаж, чанарын өндөр түвшинд сэргээн засварласан сэлбэг хэрэгслэлүүдийг таньд нийлүүлэх боломжтой. Уг сэлбэгүүдэд бид урт хугацааны баталгаа өгч, хямд үнээр худалдан авах боломжийг олгодог бөгөөд энэ нь харилцагчийн хувьд "Хожил-Хожил" нөхцөл юм. Цаашлаад дахин боловсруулалт хийх гэдэг нь бидний байгаль орчноо хамгаалахад оруулж буй хувь нэмэр юм.

Сэлбэг сэргээн засварлах үйлдвэрүүд нь бүхий л төрлийн хэмжээтэй Хитачи техникүүдийн гидрийн цилиндр, гидрийн насос, эргэхийн мотор, гинж чангалагч, чиглүүлэгч, явахын хүрд, явах эд анги, тосны хөргүүр, хөргүүр, радиатор, жанам, кондишны мотор болон өөр бусад сэлбэгүүдийг засварлаж нийлүүлдэг.

Сэлбэгийн хэлтэс

+976-99998906, +976-99993320, +97694993340

partsUB@zamineservices.com

Subscribed