ЭкскаваторЦааш унших

Хитачи бол том загварын гидравлик экскаватор үйлдвэрлэгчдийн зах зээлд тэргүүлэгч юм. Уул уурхайн хүнд ширүүн нөхцөлд ажрахгүй ажиллах эдгээр том экскаваторууд чадвартай инженерүүд болон тэдний чанарыг эрэлхийлэх сэтгэлгээний үр дүнд бүтээгдсэн байдаг.

Шууд утгуурт болон уруу утгуурт экскаваторын заx зээлийн тэргүүлэгч болох Хитачигийн уул уурхайн зориулалттай найман модель нь цаг уурын болон уурхайн хүнд нөхцөлд найдвартай ажиллаж таны хүсэл эрэлхийлэлд нийцэх болно. Хэрэв та шууд утгуурт экскаватор ашигладаг бол та аль болох бага хугацаанд ачих болон буулгахыг эрмэлздэг байх. Тэгвэл хэрэглэхэд хялбар, бүтээмж өндөртэй, эдийн засгийн хэмтэлтэй чанаруудыг өөртөө агуулсан аврага экскаваторууд таньд түүнийг амлаж байна.
Хитачигийн шууд утгуурт экскаваторын дэвшилтэд технологийн нэг нь ул тэгшлэх систем бөгөөд ажлуулахад хялбар, мөн машины эд ангид ээлтэй байхаар бүтээгдсэн. 
Засвар үйлчилгээний хямд зардал болон урт удаан эдэлгээ нь Хитачи экскаваторуудын ачих болон буулгах тонн тутмын зардлыг хамгийн бага төвшинд байлгадаг хүчин зүйл юм.

Экскаватор
Автосамосвал

АвтосамосвалЦааш унших

Хитачи aвтосамосвал нь манай гидравлик экскаваторуудтай хамгийн сайн нийцэж, өндөр бүтээмж болон технологийн дэвшлүүдийг харуулдаг.

Даацын ангилалаас хамааран уул уурхай болон барилгын салбарт ажиллах зориулалттай нийт 12 загварын автосамосвал байдаг бөгөөд уул уурхайн зориулалттай том оврын автосамосвалууд нь үргэлж сайжран шинэчлэгдэж байдаг.

Дугуйт АчигчЦааш унших

Өндөр бүтээмжтэй ажиллахаар бүтээгдсэн Хитачи дугуйт ачигч нь хэрэглэгч болон байгаль орчинд ээлтэй, аюулгүй байдлыг бүрэн хангасан байдаг. Өргөн сонголт бүхий 14 загвар нь 2 тонноос 47 тонн хүртлэх ажлын жинтэй.


Мэдрэгч сайтай, хялбаршуулсан удирдлага нь хүч шаардахгүйгээс гадна өгсөж уруудахадыг дэмжих нэмэлт системтэй. Гидро-Статик хурдны хайрцагны тусламжтайгаар идэвхтэй хурд, хөдөлгөөн хийх боломжтой. Харах орчин сайтай, тав тухтай операторын кабин нь ажлын бүтээмжийг нэмдэг зэрэг олон давуу талуудтай. Цөөн үгээр илэрхийлэхэд шинэ операторыг ч туршлагатай оператор шиг ажиллахад тусалдаг.

Дугуйт Ачигч
Кран

КранЦааш унших

Зөөлөн хөрстэй ажлын талбарт Хитачи Гинжит Кранууд нь гайхалтай чадварлаг ажилладаг. Энэ чанараас үүдэн дэлхийн зах зээл дээр өндөр байр суурийг эзэлдэг ба зам барилга, уул уурхай, далайн боомт гэх мэт бүхийл талбарт амжилттай ажиллаж байна.

Нягтруулах тоног төхөөрөмжЦааш унших

Хүч чадал, удаан эдэлгээ, ашиглалтын хямд зардал, технологийн дэвшилээрээ олон улсын стандартад нийцэж, дэлхий дахинд танигдсан Хитачигийн нягтруулах тоног төхөөрөмж нь нийтийн аж ахуй, авто зам, барилга байгууламжын бүтээн байгуулалтанд өргөнөөр ашиглагддаг. 

Нягтруулах тоног төхөөрөмж
Тусгай зориулалтын

Тусгай зориулалтынЦааш унших

  • Олон жилийн туршлага, техник технологийн шинэчлэлийг өөртөө шингээсэн тусгай зориулалтын техникүүд нь дэлхийн өнцөг булан бүрт бэрхшээл ихтэй нөхцөлд найдвартай, өндөр бүтээмжтэй ажиллахаар тусгайлан бүтээгдсэн байдаг. Хитачи тусгай зориулалтын загварууд дотор хөрсний нягтралгүй газарт ажиллах, том радиуст ажиллах, барилга байгууламж нураах, хос гартай зэрэг загварууд багтдаг.

Бидний брендүүд

Oргинал сэлбэг

Та тоног төхөөрөмж худалдан авах гэж байгаа бол хамгийн түрүүнд түүний сэлбэгүүд цаг алдалгүй гар дээр тань ирдэг эсэхийг анхаарах нь зүйн ёсны хэрэг юм. Тэгвэл ЗАМайн Сервисез компани өөрийн борлуулсан тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг 100% хангах зорилгоор гаалийн баталгаат агуулах болон сэлбэгийн агуулахдаа үйлдвэрээс баталгаажсан Хитачигийн оргинал сэлбэг хэрэгслэлийг үргэлжид бэлэн байлгаж цаг хугацаанд нь нийлүүлж, мэргэжлийн түвшинд найдвартай үйлчилгээ хийж өгдөг.

Мэдээлэл авах
Oргинал сэлбэг
Donaldson шүүлтүүр

Donaldson шүүлтүүрЦааш унших

Доналдсон бренд нь дэлхий дахинд шүүлтүүр болон шүүлтүүрийн систем үйлдвэрлэлээрээ ямагт тэргүүлэгч байсаар ирсэн бөгөөд энгийн болон дизель хөдөлгүүрийн шүүр, газ болон даралтад хийн шүүр, цахилгаан үүсгэвэр, уул уурхай тоног төхөөрөмжийн шүүр зэргийг үйлдвэрлэдэг. ЗАМайн Сервисиз ХХК нь уг чанартай бүтээгдэхүүнийг таньд нийлүүлж байгаадаа баяртай байдаг

Мэдээлэл авах

ESCO газартай харьцах эд ангиЦааш унших

100 гаруй жилийн түүхтэй Эско корпораци нь (ESCO®) дэлхийн 23 оронд 90 гаруй үйлдвэртэй. Эско корпорацийн төв нь АНУ-н Орегон мужийн Портланд хотод байдаг. Уул уурхай, газрын тос болон хий, зам барилга, үйлдвэрлэлийн зэрэг олон салбарт бүтээгдэхүүнээ амжилттай нийлүүлдэг. Олон жилийн туршлага, судалгаан дээр тулгуурлан бүтээсэн, удаан эдэлгээтэй, аюулгүй байдал хангасан бүтээгдэхүүн нь олон улсын чанарын стандартыг хангаж дэлхий дахинд танигдсан. 

Мэдээлэл авах
ESCO газартай харьцах эд анги
JAWS уул уурхай

JAWS уул уурхайЦааш унших

Уул уурхайн салбарт бүхий л техник тоног төхөөрөмж тухайн ажлын хэмжээ, онцлогоос шалтгаалан нарийн тохирч уялдсан байдаг. Тэгвэл Жовс дэлхийн өнцөг булан бүрт тархсан хэрэглэгчиддээ ажлын онцлогт нь тохирсон найдвартай, удаан эдлэгээтэй, бодит хэмнэлтийг авчрах бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Та шанага болон бусад туслах төхөөрөмжүүдийг Жовс-р сольсноор бидний бүтээгдэхүүний чанарыг мэдрэх болно.

Мэдээлэл авах
Худалдаа, маркетингийн хэлтэс

99993404, 99993402

sales@zamineservices.com

Subscribed